ХАРААЛ ИДСЭН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ...
ХАРААЛ ИДСЭН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД БАС МОНГОЛ БАНК, ХАМГИЙН ХӨӨРХӨН ЕРӨНХИЙ САЙД, ХАМГИЙН МУНДАГ УЛСТӨРЧИД, ХАМГИЙН МУНДАГ ХЭРЭГЛЭГЧИД... Шатахууны үнийн өсөлт  өнөөдөр улс орныг бүхэлд нь хамарсан сэдэв болов. Үнийн өсөлтийн шалтгааныг  улстөрчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрх бүхий албан тушаалтнууд өөр өөрийн өнцөгөөс тайлбарлаж, бас улстөржиж, энэ асуудалд хэн нэгнийг заавал буруутгах ажил, аян өрнөж нийгэмд мэдээллийн хүчтэй төөрөгдөл өрнөж байна. Үнэн зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа, ойлголцож чадахгүй байгаа үнэн бус зүйл өрнөсөөр байгаа нь л ийм болчлоо шүү дээ. Монгол Улс нь өнөөдөр шатахууны хэрэгцээгээ бүрэн гадаад зах зээлээс хангаж байгаа улс орон. Орос Хятад хоёроос өөр хөршгүй ард түмэн. Нүүдэлчин Монголчууд билээ гээд дотороо буйраа сэлгэж чадахаас хөршөө солиж чадахгүй нь мөнхийн бөгөөд гүйцэгдсэн үнэн. Гадаад зах зээлийн энэхүү хамаарал нь шатахууны үнэд нөлөөлөгч анхдагч хүчин зүйл. Монголчууд бидний амьдрал хэн нэгнээс хараат байгаа гэдгээ бид мартаж болохгүйн учир ийм юм. "Өглөө бүр өмнө зүгт Тангуд улс буйг марталгүй сануулах..." Их хааны маань хэлсэн үг шүү дээ. Манай улсад шатахуун импортолж бөөнөөр болон жижиглэнгээр борлуулах эрх бүхий 70 гаруй аж ахуйн нэгж байдгаас 20 гаруй нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүнээс 8 компани нь импортын дийлэнх хувийг эзэлдэг аж. Энэ бол төгс өрсөлдөөнд зах зээлийн шинж л дээ уг нь. Жилдээ 700-800 мянган тн шатахууныг импортлодог манай улс 2011 онд 1 сая 40 мянган тн шатахуун импортолсон мэдээ гарав. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй шатахууны хэрэгцээ. Манай улс шатахууны хэрэгцээнийхээ 98 хувийг ОХУ-аас, 2 хувийг бусад улс орноос авдаг. Нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр орох ОХУ-аас манай улсын шатахууны импорт хэр хамааралтай болохыг та эндээс харлаа. Нийлүүлэгч буюу худалдагч тал шатахууны үнээ хэрхэн тогтоох нь тухайн улс орны нефтийн салбарын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшнаас хамаардаг. Монголчууд бидэнд энгийн үгээр зүүн аймгуудад зуд болох, газар тариалангийн бүс нутагт ган болоход мах гурилын үнэ хэрхэн хөдөлдөгтэй л ижил . Дэлхийн эдийн засаг бидэнд дам дамаа хамаарсаар.
"ХАРААЛ ИДСЭН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ..." цааш унших »
Сонгуулийн талаархи Үндсэн хуулийн заалт зөрчилтэй юу?
Өдгөө гол шалтаг болгон УИХ-ын сонгуулийн эрхийн үндсэн зарчмын тухай заалтыг өөрчлөхөөс аргагүй гэх "бор шувуу" нисгээд байгаагийн учир юу вэ? Уг нь Үндсэн хуульд энгийн логиктой, ойлгомжтой бөгөөд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын холбоотой хэдэн заалт бий л дээ. Түүнийг л мушгиад байгаа хэрэг. Үндсэн хуулиас утгын шууд холбоотой хэдэн заалтыг түүвэрлэн харуулъя!
"Сонгуулийн талаархи Үндсэн хуулийн заалт зөрчилтэй юу?" цааш унших »
Сонгуулийн булхайг Үндсэн хуулиар хаацайлж болохгүй

 

1. Бяцхан сэдэл. "Хаврын синдром" гэгчээр сонгууль ойртоод ирэхээр улс төрийн хямрал дэрвээд эхлэх юм. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн цогц ажил эхлэхэд ганцхан жил үлджээ. Хууль, тогтолцоо өөрчилнө гэвэл бүтэн хагас чуулганы төдийхөн хугацаа л байна. Их ч ярьцгаалаа, шийдсэн юм алга. Эргэж хургаад л ... эсэргүүцэл тэмцэл хурцдах гээд л. Зэвүүн л байна. Ер нь бол сонгуулийн үйл явцад учирч буй бэрхшээлийг даван туулах, үүний тулд хууль тогтолцоог сайжруулах зорилгоор УИХ-аас сүүлийн үед тавьж буй хүчин чармайлтыг эгэл жирийн судлаачид эх орноо гэсэн хэн бүхэн сэтгэлчлэн дэмжилгүй яах вэ?
Шаардлага ч зайлшгүй тулгарсаар байна. Уг хэрэгцээ шаардлагыг хангахад улс төрийн нам, хүчнүүдийн зүгээс албан тушаалын хэнээ, атгаг санаагүй тавьж буй хүчин чармайлтыг ч талархан угтах нь зүйн хэрэг. Тэр дундаас өмнөх жилүүдэд хэрэглэж ирсэн сонгуулийн эрх зүйн зохицуулалтын ашигтай үрийг өвлөн шингээж, сул талыг хусаж арилгахын тул сонгуулийн зохион байгуулалт, санал тооцох, мандат хуваарилах арга буюу тогтолцоог илүү эерэг нөлөөтэй болгоход тус дөхөм үзүүлэх нь судлаач бидний мэргэжлийн журамт үүрэг хэмээн бодно. "Чамайг хэн хошуу дүр" гэсэн юм бэ? гэх нэгэн байж болох. Тэгж болохгүй. Улс гэрийг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг хуульч бид ч хувь нэмэр оруулахыг хичээлгүй болохгүй гэж хэнхэглэнэ.
Яагаад гэвэл бол сонгууль чинь эрх зүйгээр цэнэглэж хуулиар нарийн зохицуулдаг ажил. Тиймээс л "хууль" гэж онцлоод байгаа билээ.
Сонгуулийн хууль, тогтолцоонд өөрчлөлт хийнэ гэж лав л сүүлийн 3 жил шуугилдсан. Цаг нь яг тулаад ирэхээр элдэв шалтаг гаргаж "буцаж давхиад", өөр асуудал руу анхаарал хандуулдаг арга саамтай болоо юу даа!
Өдгөө "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш сонгуулийг цэгцэлж бүтэхгүй" нь гээд суучихав. "Монголын ард түмэн бид ... Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна". "Мэдэгтүн, сахигтун!" гэсэн Үндсэн хуулийнхаа уг сурвалж, гүн агуулгыг гүйцэд ухаж ойлгоогүйгээс юм уу, ойлгохыг хүсээгүйгээс ч юм уу, ямар ч гэсэн буруу тийшээ хэлбийгээд эхэллээ. "Яран дээр шарх" гэгчээр ядаж энэхүү Үндсэн хуулиар засгийн эрх олж, улсын толгойд гарсан нам тийнхүү улс төрийн бусад хүчийг өдөөн турхирч эхэлсэн нь эрх зүйт төрийн ёсонд эрс хазгай, "эргэлтийн шинжтэйг" гайхаад баршгүй. Ямар ч гэсэн ард олон бужигнаад эхэллээ.

 

Орчин цагийн Хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойд

"Дэлхий" хэмээн нэрлэдэг нарны аймгийн гараг дээр амьдрагч Та бидэн "хүн төрөлхтөн"-ий соёл иргэншлийн ололт, нандин үнэт зүйлсийн нэг бол "эрх зүй" юм гэдэгтэй маргах нэгэн гарахгүй байх аа.
Эрх зүй нь таван мянга гаруй жилийн түүхийн урт хугацаанд нийгмийн хөгжлийн тусгал болж, хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирсэн билээ. Монголчууд төрт ёсны уламжлалын 2200 гаруй жилийн төр-уламжлалт эрх зүйн хөгжлийн 800-аад жилийн түүхтэй ард түмэн. Түүхийн янз бүрийн нугачаанд Монголын эрх зүйн тогтвортой, залгамж шинж чанар нь тасалдаж байсан ч түүний хөгжлийн түүх завсардаагүй юм.
Монгол Улсын эрх зүйн хөгжлийн үечлэлийг, өөрөөр хэлбэл эрх зүйн тогтолцооны бүрдэлт, хөгжилтийг үндсэн 3 үе шатанд авч үзэж болох юм.
1/ Монголын тулгар төр байгуулагдаж, нийт үндэстний эрх зүйн тогтолцоо бүрэлдэн төлөвшин тогтсон үе (1206-1634 он)
2/ Эрх зүйн хоёр дахь төрөлжүүлэлт хийгдсэн үе (1640-1921 он)
3/ Орчин үеийн эрх зүйн тогтолцооны хөгжилтийн үе (1921 оноос өнөөг хүртэл)
Үүнээс өдгөө нэгэн зуун жилийг гэтэлгээд буй хууль зүйн албаны үүсэл хөгжлийн түүх нь гуравдугаар үе шаттай нэн түрүүнд холбогдох юм.
Монгол оронд өрнөсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь Монголын эрх зүйн хүрээнд үндэсний шинжтэй өөрчлөлт шинэчлэлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн.
Энэ үеийн хууль зүйн гол эх сурвалж нь 65 дэвтрээр эмхтгэсэн "Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг" байлаа.
Уг хуулийг 1915-1918 онд зохион эмхтгэн бэлтгэж, улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлж Богд хааны зарлигаар батлуулжээ. Энэ төрөлжүүлсэн хуулийг боловсруулахад Монголын эрх зүйн уламжлал, гадаад улсуудын эрх зүйн туршлагыг харьцуулан судалж ашигласан байна.
Энэхүү хууль зүйлийн бичигт орсон хуулиудыг нийгмийн харилцааны олон тал, эрх зүйн харилцааны объектоор төрөлжүүлбэл, Хаант Монгол Улсын төрийн байгуулалд хамаарах 6 дэвтэр, төрийн захиргааны асуудлыг хөндсөн 9 дэвтэр, бурхны шашны зан үйлийг хуульчилсан 3 дэвтэр, гааль, татвар, тариалан, гэр бүл бололцох зэрэг иргэдийн холбогдолтой 6 дэвтэр, цэргийн харилцааг зохицуулсан 3 дэвтэр, эрүүгийн болон шүүн таслах ажиллагааны хуулийг багтаасан 13 дэвтэр, гадаад харилцааны талаархи 1 дэвтэр гэх зэрэг байна.
Энэ хууль өөрийн бүтэц, агуулгаараа дундад зууны үеийн эрх зүйн системд хамаарах боловч Монголын аж амьдрал, зан суртахуун, ёс заншлын өвөрмөц онцлогийг тусгаж байснаараа Монголчуудын төр, эрх зүйн соёл, мэдрэмж тухайн цаг үедээ өндөр түвшинд байсныг харуулдаг.
Монголын эрх зүйн орчин үеийн хөгжилт буюу энэ нь 1921 оноос эдүгээг хамарч байна. XX зуун бол Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төр ёс, эрх зүйн сэтгэлгээний хөгжилд шинэ бололцоог нээсэн.
Энэ үеийн эрх зүйн хөгжил нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дүнд тогтсон ардын эрхт хэмжээт цаазат хаант төрийн хууль тогтоох үйл ажиллагаанаас эх үндсээ авсан.
Энэ үе шатыг 2 дэд хэсэгт ангилан авч үзэх шаардлагатай бөгөөд эхний дэд хэсэг нь 1921-1990 оныг, дараагийнх нь 1990-ээс одоог хүртэлх цаг хугацааг өртөөлж байна.
Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагааны эх үндэс болсон Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжил хоёр зууныг дамжиж байгаа бөгөөд Монгол Улс нь Ази тивдээ Үндсэн хуульт эхний улсуудын тоонд багтдаг.
Дээр дурдсан ангиллыг тодорхой болгох үүднээс энэ үе шатны Монгол Улсын эрх зүйн хөгжлийг Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллын түүхэн хөгжилтэй уялдуулан ангилж болох юм.
1. Үндсэн хуульт байгуулал тогтоохын төлөө тэмцлийн үе /1921-1924/
2. Анхдугаар Үндсэн хууль үйлчлэх үе /1924-1940 он/
3. Хоёрдугаар Үндсэн хууль үйлчлэх үе /1940-1960/
4. Гуравдугаар Үндсэн хууль үйлчлэх үе /1960-1990/
5. Үндсэн хуулийн шилжилтийн зурвас үе /1990-1992 он/
6. Ардчилсан Монгол Улс ба эрх зүйн тогтолцооны шинэтгэлийн өрнөлтийн үе /1992 оноос хойш/
Хууль зүйн алба анх байгуулагдсан үеэс эдүгээ үеийг хүртэл туулж өнгөрүүлсэн түүхэн замналын хагас зуун жил орчмын үйл явц нь Монгол оронд философи, хууль зүйн ухаанаар судалгаа хийж хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний анхны нэгж бүхий байгууллага тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Шинжлэх ухааны Академийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 464 дүгээр тогтоолоор "Гүн ухаан, хууль цааз судлалын тасаг" нэртэйгээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнд байгуулагдаж эрхлэгчээр нь академич Чимидийн Жүгдэр томилогдон ажилласнаас эхлэлтэй. Тус тасгийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг нь өргөжүүлэн идэвхижүүлэх зорилгоор Монгол Ардын Хувьсгалт Намын Улс төрийн товчооны 1972 оны 7 сард баталсан тогтоолд ШУА-ийн харъяанд Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулах, энэ нь төр эрх зүйн хэлтэстэй байх тухай дурджээ. Төр, эрхийн судалгааг дагнан эрхлэх эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллага тус орны нийгмийн хөгжлийн хэрэгцээнд нэн шаардлагатай байсан юм. Энэ үеэс сууриа тавьсан Төр эрх зүйн сектор цаашлаад төр эрх зүйн хүрээлэн болтлоо өргөжиж тухайн үеийн нам засгийн хууль зүйн бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж эрдэм судлалын нөр их ажлыг нугалж байв. Төр эрх зүйн судалгааны сэдэв, чиглэл нь арвин их байсан нь мэдээж боловч юуны өмнө төр, эрх зүйн түүх, онол арга зүйн асуудал, төр захиргаа, иргэн, аж ахуйн эрх зүйн тулгамдсан асуудлыг судалж, түүний үр өгөөжийг амьдралд нэвтрүүлж хэрэгжүүлэхийг гол зорилтоо болгож байв.

Анхны эрхлэгчээр нь Улсын дээд шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан нэрт хуульч Б.Содовсүрэн ажиллаж байлаа. 1989 онд Төр эрх зүйн хүрээлэн болон өргөжихөд төр эрх зүйн онол, түүх, эрүү иргэн, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлийн гурван сектор байгуулж захирлаар нь гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд ажиллаж байсныг эдүгээ дурдахад таатай байна.
Хэсэг хугацаанд бүтцийн өөрчлөлт хийгдэн МУИС, ШУА дундын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэн болсон нь Монгол оронд хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны үндэс суурь болж МУИС-д хууль зүйн дээд сургуулийг үүсгэн байгуулах шанг таталцсан түүхтэй.
Монголчуудаас хууль зүйн дэд эрдэмтний зэргийг Р.Гүнсэн анх 1965 онд ЗХУ-д хамгаалжээ. Тэрээр 1974 онд мөн манай орны анхны доктор болсон байна. Үүний дараа С.Жалан-Аажав 1967 онд, Ж.Авхиа, Д.Даариймаа нар 1968 онд, Э.Авирмэд 1970, Г.Совд 1973, Б.Чимид 1975 онд хууль зүйн докторын зэрэг, 1976 онд Ж.Авхиа хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.
Түүнчилэн ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар 2002 онд Философи, социологи, эрх зүйн хүрээлэнд байгуулагдсан Хууль зүйн судалгааны төв нь өдгөөг хүртэл хууль зүйн судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ монголын төрийн байгуулал, монголчуудын улс төрийн сэтгэлгээ, төрийн бодлого, төрт ёсны уламжлал, шилжилтийн үе дэх монголын эрх зүйн тогтолцоо, үндсэн хуульт ёсны түүхэн хөгжил, төлөвшил, хандлага зэрэг асуудалд судалгааны ажилаа чиглүүлж байна.


Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагааны амин зангилаа болсон хууль зүйн салбарын бодлого, үйл ажиллагаа үргэлжид голч мэргэн байж, цаашид улам бүр цэцэглэн хөгжих болтугай.

 

 

Монголын эрх зүйн хөгжлийн асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Гурван салбар хуралдаанаар "Монгол Улсын эрх зүйн онол, түүх, сургалт, судалгааны асуудлууд", "Нийтийн эрх зүйн хөгжлийн асуудлууд", "Хувийн эрх зүйн хөгжлийн асуудлууд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж Монгол Улсын эрх зүйн түүхэн хөгжлийг үнэлэн дүгнэж, шинэ үеийн эрх зүйн хөгжлийн явц, цаашдын хандлагын талаар хэлэлцсэн юм. Монгол Улсын үндэсний эрх зүйг хөгжүүлэх, тусгаар тогтнолоо хуульчлан баталгаажуулах, хамгаалахад Хууль зүй, дотоод хэргийн албаны үе үеийн хуульчид, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр шингэсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Захиргааны эрх зүйг шинэчилсэн Захиргааны үйл ажиллагааны тухай /шинээр/, Захиргааны хариуцлагын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг боловсруулах, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Ашигт малтмалын тухай, газрын тосны тухай зэрэг хуулийг шинэчлэх асуудал ид яригдаж буй үед эдгээр асуудлыг хууль зүйн шинжлэх ухааны талаас нь нухацтай авч хэлэлцэж байгаагаараа ач холбогдолтой юм. Ийнхүү эрх зүйн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэнээр хууль тогтоомжийг шинэтгэх, хууль хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, хууль зүйн боловсролын системийг шинэтгэх, иргэдийн эрх зүйн соёлыг дээшлүүлэх арга замыг тодорхойлох асуудлуудаар санал зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр болсон юм. 

 

Ажил гүйцэтгэх гэрээ

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ

№___

______________ хот                                                  201- оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                    сарын __ -ны өдөр

 

Нэг талаас захиалагч  ________________________________________________

(захиалагч байгууллага, иргэний нэр, хаяг)

___________________________________________________________________

(цаашид "Захиалагч гэх") түүнийг төлөөлж _______________________________,

                                                                                                            (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нөгөө талаас ________________________________________________________

(ажил гүйцэтгэгч байгууллага, иргэний нэр, хаяг)

(цаашид "Ажил гүйцэтгэгч гэх") түүнийг төлөөлөн __________________________

                         (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нар Монгол Улсын Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг удирдлага болгон дараахь гэрээг харилцан тохиролцож байгуулав.

 

1. Нийтлэг заалт

 

1.1. Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу, түүний материалаар (эсвэл өөрийн материалаар)_________________________________________________ ___________________________________________________________________ ________________________________________________________________-ийг

хугацаанд нь гүйцэтгэж захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлнэ.

1.2. Захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлнө.

 

2. Гэрээний хугацаа

 

2.1. Ажил гүйцэтгэх хугацааг хоёр тал харилцан тохиролцож тогтоох бөгөөд календарийн тооллыг удирдлага болгоно.

2.2. Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа ____________

2.3. Ажил эхлэх хугацаа _______________________

2.4. Ажил дуусах хугацаа ______________________

 

3. Ажлын хөлс

 

3.1. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс _____________ төгрөг байна.

3.2. Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, түүнийг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө. (Хэрэв ажлыг тодорхой хэсгээр, үе шаттай гүйцэтгэхээр тохиролцсон бол тухайн хэсгийн ажлын үр дүнгээр хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож болно.)

 

4. Захиалагчийн эрх, үүрэг

 

4.1. Ажил гүйцэтгэхэд шаардагдах ______________________________________ ___________________________________________________________________ ________________________________________________________________-ийг

           (материалын нэр төрөл, хэмжээг бичнэ)

ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжүүлнэ.

4.2. Ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэхэд шаардагдах бичиг баримт болон бусад мэдээллийг өгнө.

4.3. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш __________ сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй.

4.4. Гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй.

4.5. ________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

 

5. Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг

 

5.1. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.

5.2. Ажлыг биечлэн гүйцэтгэнэ.

5.3. Ажил гүйцэтгэхээр захиалагчаас авсан материалын зарцуулалтын талаар захиалагчид тайлагнаж, үлдэгдэл материалыг ажил дууссаны дараа захиалагчид буцаан өгнө.

5.4. Захиалагчийн өгсөн материал чанар, стандартын хувьд ажлын шаардлага хангахгүй бол түүнийг сольж өгөхийг шаардах эрхтэй.

5.5. Захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь авах үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож хөлс төлөхийг захиалагчаас шаардах эрхтэй.

5.6. ________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

 

6. Талуудын хүлээх хариуцлага

 

6.1. Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ______ хувийн алданги төлнө.

6.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй.

6.3. Торгууль, алданги төлсөн нь материалыг устгасан, гэмтээснийг нөхөн төлөх үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөхгүй. 

 

7. Бусад заалт

 

7.1. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. (эсвэл хүчин төгөлдөр болох өдрийг тохиролцож болно)

7.2. Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

7.3. Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

 

8. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам

 

8.1. Ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

8.2. Учруулсан хохирлыг арилгахтай холбогдсон хууль тогтоомжид заасан үндэслэлээр 2 тал харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

 

9. Нэмэлт нөхцөл

___________________________________________________________________ ___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 10. Талуудын хаяг

 

Захиалагч:

 

Хаяг: _________________________

 

 

Утас:

 

Гарын үсэг:____________________

 

(Тамга, тэмдэг)

 

Гүйцэтгэгч:

 

Хаяг: __________________________

 

 

Утас:

 

Гарын үсэг:______________________

 

(Тамга, тэмдэг)

 

ББлогчидоо ЗОЛЪЯ-гаа дэмжицгээе /00:00.. ЯГ одоо сувгаа ТМ рүү/

ТМ телевиз 5 жилийн ойгоо угтан сэтгүүлч мэргэжилээр суралцаж буй оюутан залуусын дунд тэдний мэргэжлийн ур чадварыг сорин өрсөлдүүлж, нийгэм, хүмүүсийн амьдрал, архидалт, эзэнгүйдсэн хог, байгаль, цаг уурын гамшиг сүйрэл, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг нүднээ ил харагдах гаж буруу бүхнийг өөрсдийн ур чадварын түвшинд сурвалжлан өгүүлж үзэгчдийн танин мэдэхүйд эрхэм бэлэг барихаар болсон юм байна. 

Хэдэн шат дамжин явагдсан энэ уралдаан дүнгээ эцэслэж ялагчаа тодруулах мөч хаяанд ирээд байна. Сүүлийн шатанд үлдсэн 25 баг тус бүрийн бэлтгэсэн нэвтрүүлэг орой бүрийн 22.30 минутаас Танд хүрч буй.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 28-ны 22 цаг 30 минутаас гарах "Залуус хөгжлийн төлөө" ТМ телевизийн 5 жилийн ойд зориулсан уралдаант нэвтрүүлэгОтгонтэнгэр Их Сургуулийн "Үгүйсгэхгүй" баг "Байгаль орчин" сурвалжилагат нэвтрүүлгээрээ оролцох гэж байна.

Манай ББ-ийн "ЭЗЛЭГДСЭН БАЙШИН"-гийн эзэн, ажилсаг, авъяаслаг, дайчин нэгэн болох ЗОЛЪЯ-гийн багийн бэлтгэсэн энэхүү нэвтрүүлгийг Бид хамтаар дэмжин, ердөө л мэссэж илгээн оролцоцгооё.

За манайхан яг дээр дурдсан цагтаа утсаа бариад л 155045 дугаарын утсанд талархлын мэссэжээ илгээнэ үү. ТМ телевизийн өмнө уулзацгаая. Та сувгаа бүү солиорой..

 

Газар худалдах, худалдан авах гэрээ

ГАЗАР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

/Энэхүү гэрээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай

хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн Монгол Улсын иргэд байгуулна/

 

№___

______________ хот                                                      201_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                        сарын __ -ны өдөр  

 

Гэрчилгээний дугаар.................................................

Улсын бүртгэлийн дугаар.........................................

Нэгж талбарын дугаар…………………………………

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1 дэх хэсгийг үндэслэн нэг талаас .................................................................................................. тоотод оршин суух ............................................... овогтой .....................................би /цаашид “Худалдагч” гэнэ/, нөгө талаас ...................................................................... тоотод оршин суух ............................................... овогтой ................................. /цаашид “Худалдан авагч” гэнэ/ бид харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. Гэрээний ерөнхий нөхцөл

 

1.1. ..................../аймаг, хот/,....................../сум, дүүрэг/, ............................хороо/-ны нутаг дэвсгэрт орших, ................................................................................. тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ ............................................................тоот бүртгэлийн дугаартай .................метр урт, ...................метр өргөн, .................. ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг болон түүний өмчлөх эрхийг тус тус худалдах, худалдан авахаар тохиролцов.

1.2. Талууд худалдах, худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгө болох уг газрыг........................../тоогоор/.................................................................../үсгээр/ төгрөгөөр худалдахаар тохиролцов.

Худалдан авагч үнийг төлөхдөө:

a) Худалдагч тал ....................оны ................. дугаар сарын ....................-ны дотор багтаан газрыг Худалдан авагчид шилжүүлэн өгнө.

b) Худалдагч тал Газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой бусад бичиг баримтыг /Кадастарын зураг, Засаг даргын шийдвэр гэх мэт/ худалдан авагчийн нэр дээр шилжүүлсний дараа Худалдан авагч тал төлбөрийг бэлнээр хийж дуусгана.

1.3. Монгол Улсын Татварын хуулийн дагуу төлөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг, мөн "Худалдах, худалдан авах гэрээ"-г нотариатаар гэрчлүүлэхэд гарах зардлыг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар худалдан авагч тал хариуцна.

 

Хоёр. Худалдагчийн эрх, үүрэг

 

2.1. Худалдан авагч, худалдан авсан газраа хүлээн авах буюу үнийг төлүүлэхээр гэрээгээр тогтоосон хугацааг хожимдуулбал, үүргээ биелүүлэх болон биелэлтийг саатуулснаас учирсан хохирлыг төлөхийг шаардах эрхтэй.

2.2. Худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх хүртэл түүний бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээнэ.

2.3. Гэрээний нөхцөлд тохирохгүй эд хөрөнгө шилжүүлэх, биелэлтийг саатуулах тохиолдол гарвал Худалдан авагчид учирсан хохирлыг нөхөн төлнө. Эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөд түүний дагалдах бичиг баримт болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон түүнтэй холбогдох бусад баримт, бичгийг хамтад нь олгоно

 

Гурав. Худалдан авагчийн эрх, үүрэг

 

3.1. Худалдан авсан эд хөрөнгийн үнийг тогтоосон хугацаанд бэлнээр, төгрөгөөр төлнө.

3.2. Энэ гэрээнд заасан хугацаанд эд хөрөнгийг хүлээн авна.

3.3. Үүрэг биелүүлэх хугацаа хожимдуулсан тохиолдолд түүнээс шалтгаалан гарсан зардал, хохирлыг Худалдагч талд төлж хохиролгүй болгоно.

3.4. Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хожимдуулснаас учирсан хохирлоо төлөхийг шаардах эрхтэй.

3.5. Эд хөрөнгийг хүлээн авахдаа энэ гэрээнд заасан чанар байдал зэргийг шалгаж, дагалдах бичиг баримтын хамт авах ба хүлээн авах үед илэрсэн дутагдлын талаар Худалдагч талтай тухайн үедээ хэлэлцэн, хэрхэхийг шийдвэрлэж, хүлээн авсан тухай баримтанд тодорхой тусгана.

 

Дөрөв. Бусад зүйл

 

4.1. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлнэ.

4.2. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг хавсаргана.

 

Тав. Гэрээ биелүүлэх баталгаа ба хариуцлага

 

5.1. Гэрээг байгуулагч талууд үүргээ хугацаанд нь шударгаар биелүүлнэ. Хэрвээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол Монгол Улсын Газар өмчлүүлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.2. Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн .......... хувиар тооцож хоног тутам алданги төлнө.

5.3. Гэрээний аль нэг тал өөрийн үүргийг хугацаандаа биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа заах бөгөөд тохиролцсон хугацаанд үүргээ хэрэгжүүлэхгүй бол гэрээг цуцалж, гэрээ байгуулснаас учирсан хохирлыг буруутай этгээдээр тогтоосон анзыг төлүүлнэ.

5.4. Талууд байгуулах гэрээ, худалдагдсан зүйлийн талаар санал, зөрөлдөөн гарвал Иргэний хууль болон Газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдлын шаардлага гаргах, хариу өгөх зэргээр эвийн журмаар маргааныг зохицуулна.

5.5. Маргааныг зохицуулж чадаагүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлэнэ.

5.6. Гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн нөхцөлд хүчин төгөлдөр болж, хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэж дуустал үргэлжлэнэ.

5.7. Гэрээг талууд тус бүр нэг нэг хувийг авна. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эрхийн улсын бүртгэлийн албанд 1, нотариатч 1 хувийг тус тус авна.

 

Талуудын хаяг:

 

Худалдагч тал:                                                      Худалдан авагч тал:

 

Регистрийн дугаар №:                                            Регистрийн дугаар №:

................................................                                 ..............................................

Иргэний үнэмлэхийн дугаар:                                 Иргэний үнэмлэхийн дугаар:

................................................                                 ...............................................

Оршин сууж буй хаяг:                                            Оршин сууж буй хаяг:

................................................                                 .............................................

 

Холбоо барих утас:                                                 Холбоо барих утас: 

................................................                                 ..............................................

 

Гэрээ байгуулсан:

 

Худалдагч:                                                               Худалдан авагч:

.................................овогтой                                    ..................................овогтой

.............................................                                     ...............................................

................................../гарын үсэг/                               ............................../гарын үсэг/ 

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар зөвшөөрөл олгосон хамтран өмчлөгчид:

 

         Хамтран өмчлөгчид:                                          Хамтран өмчлөгчид:

Эцгийн нэр, нэр, рег№, гарын үсэг                    Эцгийн нэр, нэр, рег№, гарын үсэг                       

 

1..........................................................              1...........................................................

 

2..........................................................              2...........................................................

 

3..........................................................              3...........................................................

 

4..........................................................              4...........................................................

 

5..........................................................              5...........................................................

 

 

Гэрээг гэрчилсэн:

Төрийн дууллаа зөв дуулж сурцгаая.

 

Үг. Ц.Дамдинсүрэн, ая. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

(2006 оноос)

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

 

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

 

№___

__________      хот                                                           201_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                        сарын __ -ны өдөр

 

Гэрчилгээний дугаар _______________________

Улсын бүртгэлийн дугаар ___________________

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн нэг талаас ......................................тоотод оршин суух ...................................... овогтой ....................................... би /цаашид “Худалдагч” гэнэ/, нөгөө талаас ....................................... тоотод оршин суух ................................... овогтой ................................... /цаашид “Худалдан авагч” гэнэ/ бид харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

 

1. Худалдагч............................... овогтой .......................................би, худалдан авагч ......................................... овогтой.....................................-д .......................... улсаас оруулж ирсэн, .................улсын дугаартай,............................өнгөтэй .......................... маркын, ..........................................хөдөлгүүртэй, ................................................арал, кузовтой тээврийн хэрэгсэлийг худалдаж байна.

2.Уг тээврийн хэрэгсэл нь худалдагч .................................. овогтой................................ миний хувийн өмч бөгөөд энэ нь .................................-ны Замын Цагдаагийн газраас .......... оны ................сарын............-ны олгосон ......................серийн ..................................... дугаар бүхий Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр нотлогдоно.

3. Тээврийн хэрэгсэлийг худалдах үнийг....................................................... /тоогоор/ ..................................................................../үсгээр/, /төгрөг, ам.доллар, юань, рубль/ байхаар гэрээний хоёр тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг ............. оны.................сарын........-ны өдөр төлж барагдуулна.

4. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаагүй, барьцаалаагүй, битүүмжлээгүй, түрээслээгүй болно. Мөн эд хөрөнгөтэй холбогдох төлбөр, тооцооны асуудалгүй болно. Үүнийг гэрчилж ............................................ /худалдагч тал/ гарын үсэг зурав.

5. Худалдсан тээврийн хэрэгсэлд худалдагдсанаас хойш............................/сар, жил/ хугацаагаар буюу......................км-ын  ашиглалтын баталгаа олгоно.

6. Худалдан авагч нь гэрээнд заагдсан шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлийн доголдлын талаар Худалдагчид гомдлын шаардлага гаргана.

7. Худалдагч гомдлын шаардлагыг хүлээн авснаас хойш доголдлыг........ хоногийн дотор өөрийн хөрөнгөөр арилгах, гэрээний шаардлагад нийцэх ижил төрлийн тээврийн хэрэгслээр солих эсхүл худалдсан тээврийн хэрэгсэлийг буцаан авч, Худалдан авагчид төлбөрийг нь нэн даруй буцаан олгоно.

8. Худалдагчийн буруугаас тээврийн хэрэгсэлийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн ........ хувиар тогтоон Худалдан авагчид торгууль төлнө.

9. Худалдан авагч төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд худалдан авагчид хэтрүүлсэн хоног тутамд .............алданги төлнө.

10. Худалдаалагдсан тээврийн хэрэгсэлийн үнэ тухайн үеийн ижил чанар, төрлийн тээврийн хэрэгсэлийн зах зээлийн үнээс илт зөрүүтэй бол талууд хөрөнгийн үнийн зөрүүг арилгах үүрэгтэй.

11. Энэ гэрээний нөхцөлийг зөрчсний улмаас аль нэг талд шууд хохирол учирвал нөгөө тал хохирлыг арилгаж, ирээдүйд олох байсан ашгийг тооцон барагдуулна. Хохирол учирсан эсэхийг хохирогч тал нотлох үүрэг хүлээнэ.

12. Худалдагч тээврийн хэрэгсэлийг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгсөн акт үйлдэнэ. Тус актанд худалдан авагч талын хүсэлтээр тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг холбогдох байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргана.

13. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

14. Энэхүү гэрээ нь нотариатчаар гэрчлэгдэн, Тээврийн хэрэгсэлийг өмчлөх эрхийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр шилжсэнээр хүчин төгөлдөр болно.

15. Энэхүү худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болох хүртэл үүнтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар худалдан авагч тал хариуцна.

16. Гэрээг 3 хувь үйлдэж, гэрээний хоёр тал тус бур нэг нэг хувийг, нотариатч 1 хувийг буюу эх хувийг авч үлдээнэ. 

17. Гэрээний нэмэлт нөхцөл:

............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Талуудын хаяг:

 

Худалдагч тал:                                                      Худалдан авагч тал:

 

Регистрийн дугаар №:                                            Регистрийн дугаар №:

................................................                                 ..............................................

Иргэний үнэмлэхийн дугаар:                                 Иргэний үнэмлэхийн дугаар:

................................................                                 ...............................................

Оршин сууж буй хаяг:                                            Оршин сууж буй хаяг:

................................................                                 ............................................

Холбоо барих утас:                                                 Холбоо барих утас: 

................................................                                 ..............................................

 

Гэрээ байгуулсан:

 

Худалдагч:                                                               Худалдан авагч:

..........................овогтой                                    ..................................овогтой

..................................                                        ......................................

............................./гарын үсэг/                          ................................../гарын үсэг/ 

 

Өмч, өмчлөх эрхийн талаар

Өмч, өмчлөх эрхийн талаархи ерөнхий ойлголтыг эрх зүйн толь бичиг, түүнчлэн хуульд хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өгөхийг зорисон болно.

Өмчийн эрхийг хамгаалах. Өмчлөгчдийн өмчлөх эрхийн халдашгүй байдлыг хангаж хамгаалах нь Иргэний эрх зүйн чухал зарчим байдаг. Төр нь өмчлөгч буюу эзэмшигч эд хөрөнгөө өөрөө мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд эдийн засаг, эрх зүйн нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэрэв өмчлөх эрх ямар нэг хэлбэрээр зөрчигдвөл, түүнийг хуульд заасан арга хэрэгслэлээр хамгаалах үүрэгтэй. Иргэн аж ахуй нэгж байгууллагын өмчлөх эрхийг зөрчих нь тэдний ахуй амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, хөгжилт, нэр төрд ямагт сөргөөр нөлөөлж байдаг. Өмчлөх эрхийг зөрчих хэлбэр нь гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, бусдын эд хөрөнгөд хор учруулах, хүний нэр төр, алдар хүндийг гутаах, мэдээлэл компьютерийн хөтөлбөрийн ашиглалтыг зөрчсөн зэрэг хэлбэрээр илэрдэг. Өмчлөх эрхийг шүүх, арбитр, гуравдагч этгээдийн шүүх хохирогч буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх замаар хамгаална. Нэхэмжлэл нь эд хөрөнгийн нэхэмжлэл (виндекция) эрх сэргээх нэхэмжлэл (неготория) өмчлөх буюу эзэмших эрхээ хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гэж ангилна.

Өмчлөх эрх. Иргэн, хуулийн этгээд, төр бусад байгууллага нь эд хөрөнгийг шударгаар олж авч өмчлөх, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцааны эрх зүйн нэг язгуур институт юм. Өмчлөгч нь хууль буюу гэрээгээр тогтоосон нөхцөл, болзол журмын дагуу өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхтэйн сацуу бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшлахаар бол өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалах, хадгалах үүргийг шүүх өмчлөгчид хүлээлгэж болно. (ИХ-ийн 101,4 зүйл) Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардан нэхэмжлэх эрхтэй.

Өмчлөх эрх үүсэх. Өмчлөх эрх нь хуулиар зөвшөөрсөн олон арга замаар үүсэх, тэдгээрийг иргэний эрх зүйд анхны ба үүсмэл гэсэн хоёр аргад ангилж үздэг. Урьдах өмчлөгчийн санаа зоригоос үл хамааран олж авсан өмчлөх эрхийг анхны гэнэ. Өмчлөх эрхийг анхны аргаар олж авах хэлбэр олон янз байна. Өмч хөрөнгийг нийгэмчлэх, хувьчлах, шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох, гээгдэл, алдуул, мал, дарагдмал эд зүйлс олсон этгээдэд шагнал өгөх, эд хөрөнгө ашигласны эцэст бий болсон ашиг, үр төл гэх мэт хэлбэрээр өмчлөх эрх анхны аргаар үүснэ. Өмчлөгчийн өөрийн санаа зоригийн дагуу эд хөрөнгө олж авах нь үүсмэл арга болно. Энэ нь гэрээний дагуу эд хөрөнгө нь нэг өмчлөлөөс, нөгөөгийн өмчлөлд шилжинэ гэсэн ойлголт юм. Иргэний хуульд өмчлөх эрх олж авах онцгой нөхцөл байж болох тухай заасан. Эзэнгүй эд юмыг илээр, шударгаар олж авсанаас хойш өөрийн өмчлөлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна. Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчдийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна

Өмч нь:

1. Өргөн утгаараа үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл олж авахаар тодорхойлогдох үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний явцад хүмүүсийн хоорондын объектив түүхэн өөрчлөгдөх харилцааны тогтолцооны эдийн засгийн ухагдахуун;
2. Тодорхой этгээд болох хувь хүн буюу хамт олонд тодорхой нөхцөл ба тодорхой хэлбэрээр эд хөрөнгө хамаарахыг илэрхийлсэн хууль зүйн ухагдахуун; Монгол Улсын Үндсэн хууль, ИХ-д заасны дагуу төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална;
3. Иргэний эрх зүйн аргаар (объектив утгаараа Өмчийн эрх зүй) Өмчийн эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн хууль зүйн хэм хэмжний нийлбэр цогцыг бүрдүүлдэг иргэний эрх зүйн институт;
4. Өмчийн эрх зүйн ямар нэгэн субъектэд хамаарах эд хөрөнгө

Өмчлөх эрх:

Тодорхой этгээдийн өөрт байгаа эд хөрөнгийг хуулийн шууд хэм хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмжээр ба ашиг сонирхлоор болон бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах ба захиран зарцуулах эрх

Үргэлжлэл бий...

 

Зээлийн гэрээ

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

 №___

______________ хот                                                                      201_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                                        сарын __ -ны өдөр

 

Энэхүү гэрээг нэг талаас Зээл өгөгч __________________ хотын (аймгийн) ______________ дүүргийн (сумын)______хорооны (багийн) _______ тоот иргэний үнэмлэхтэй ______________ -ийн ________________, нөгөө талаас Зээл авагч __________________ хотын (аймгийн) ______________ дүүргийн (сумын)______хорооны (багийн) _______ тоот иргэний үнэмлэхтэй ______________ -ийн ________________  нар харилцан тохиролцож, Монгол Улсын Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүдийг үндэслэн дараахь нөхцөлтэйгээр байгуулав.

1.    Зээл өгөгч нь ___________________ (төгрөг, доллар, юань, рубль, евро) -г 200_ оны __ сарын__ өдөр зээл авагчид 200_ оны __ сарын __ өдөр хүртэл ________ хугацаатайгаар зээлдүүлж байна.

2.    Зээл авагч нь авсан зээл болох _______________ (төгрөг, доллар, юань, рубль, евро)-д _________ ( сар, жил )  бүр ____ хувийн хүү төлнө.

3.  Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон _________________________ эд хөрөнгийг барьцаанд авав. ( барьцааны эд хөрөнгийн жагсаалтыг хавсаргав. Хавсралт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно)  Жич: энэ хэсгийг зөвхөн барьцаатай зээлийн гэрээнд хэрэглэнэ.

4.    Зээл авагч тал энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

5.    Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн ____ хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй.

6.    Зээл авагч тал авсан зээлээ хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш ______ хоног өнгөрмөгц Зээл өгөгч нь барьцаанд авсан хөрөнгийг захиран зарцуулж, түүний үнийн дүнгээс үндсэн зээл, хүү, алданги, хохирлоо гаргаж авах эрхтэй.

7.    Барьцааны эд хөрөнгийг борлуулж энэ гэрээний 6-д заасан төлбөрийг барагдуулж дуусаад мөнгө үлдэх тохиолдолд зээл авагчид буцаан өгөх үүргийг зээл өгөгч хүлээнэ. Барьцааны эд хөрөнгийг худалдахад зээл өгөгч хамт байхыг шаардах эрхтэй.

8.    Энэ гэрээтэй холбоотой маргааныг (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

9.    Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно.

10. Гэрээг 2 хувь үйлдэж, талууд гарын үсэг зуран нэг нэг хувийг хадгална.

 

Гэрээний тал:

Зээл өгөгч:

Эцэг/эх/-ийн нэр ______________ нэр ________________ оршин суугаа хаяг __________________________ утас _____________ иргэний үнэмлэхийн дугаар _________ регистрийн дугаар _____________ Банкны харилцах данс _______________

Гарын үсэг___________________

 

Зээл авагч:

Эцэг/эх/-ийн нэр ______________ нэр ________________ оршин суугаа хаяг ___________________________утас ________________ иргэний үнэмлэхийн дугаар __________регистрийн дугаар ____________Банкны харилцах данс _______________

Гарын үсэг ____________________

 

Хөдөлмөрийн гэрээ

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

№___

______________ хот                                                                 201_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                                  сарын __ -ны өдөр

Нэг талаас __________________________________________________________ 

 (иргэнийг хөлслөн авч ажиллуулах байгууллагын нэр)

түүнийг _______________үндсэн дээр төлөөлөн __________________________,

         (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нөгөө талаас ________________________________________________________  хаягаар оршин суух ____________ тоот иргэний үнэмлэхтэй ____________ тоот регистрийн дугаартай _____________________________________________ нар нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэн  200__ оны ___ сарын ___-ны өдөр хэлэлцэн тохирч, энэхүү гэрээг дараахь нөхцөлөөр байгуулж байна.

1. Гэрээний үндсэн нөхцөл

1.1. Эрхлэх ажил, албан тушаал ________________________________________

1.2. Ажиллах нэгж, хэсэг буюу ажил үүргээ гүйцэтгэх газар __________________ ___________________________________________________________________

1.3. Гүйцэтгэх үндсэн үүрэг ____________________________________________

(ажлын ачаалал хэмжээ буюу

___________________________________________________________________,

                        ажил, албан тушаалын зааврыг нэрлэж болно)

1.4. Ажлын газрын байршил ___________________________________________

1.5.  Сарын үндсэн хөлсний хэмжээ _____________________________________

1.6. Холбогдох хууль тогтоомжоор болон хамтын гэрээнд заасан нэмэгдэл хөлсний  хэмжээ _____________________________________________________

1.7. Хөдөлмөрийн нөхцөл _____________________________________________

1.8. Ажлын нэг өдрийн буюу долоо хоногийн ажлын цаг _____________________

1.9. Хөдөлмөрийн гэрээний хугацаа ____________________________________

2. Гэрээний нэмэгдэл нөхцөл

2.1. Захиргааны зүгээс олгох боломжтой нэмэгдэл хөлсний (мэргэжлийн зэргийн, ур чадварын, ахуй амьдралыг нь харгалзан олгох гэх мэт) хэмжээ  ___________________________________________________________________

(сар тутам, улирал тутам, хагас, бүтэн жилийн алинд олгохоо зурах)

2.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах тохиолдол ______________________ ___________________________________________________________________

2.3. Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол __________________________________________________________

2.4. Захиргааны чөлөө олгох тохиолдол __________________________________ ___________________________________________________________________

2.5. Буцалтгүй тусламж олгох тохиолдол _________________________________ ___________________________________________________________________

2.6. Хоол, унааны зардалд өгөх нөхөх олговрын хэмжээ ____________________ ___________________________________________________________________

2.7. Бусад __________________________________________________________ ___________________________________________________________________

3. Захиргааны хүлээх үүрэг

3.1. Ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс нь гэрээнд заагдсан _______ _______________________________ ажлаар нь хангах, ажлын талаар зайлшгүй

        (гүйцэтгэх ажил бүрийг нэг бүрчлэн дурдах)

шаардлагатай зааварчилга өгнө.

3.2. Ажилтан ________________________________________________________ үүргийг гүйцэтгэхийн тулд  _____________________________________________ ___________________________________________________________________

(ажлын байрны ба бусад хэрэгслийг заана)

багаж хэрэгслээр хангана.

3.3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгааг нь үндэслэн ажилтанд олгох ажлын хувцас ____________________________________________, багаж _____________________________________________, бие хамгаалах хэрэгслийг _____________________________________________ нь шилжүүлнэ.

3.4. Ажилтныг хэвийн ажиллах нөхцөлөөр нь хангана ______________________ ___________________________________________________________________

3.5. Хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс олгоно. __________________________ ___________________________________________________________________

3.6. Ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд туслана. ___________________ ___________________________________________________________________

3.7. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

3.8. Ажилтан хуульд заасан эрхээ эдлэх, нийгмийн ________________________ _______________________________________________ баталгаагаар хангагдах бололцоогоор бүрдүүлнэ.

3.9. Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн асуудлыг захиргаа бүрэн хариуцна.

4. Ажилтны хүлээх үүрэг

4.1. _______________________________ байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд ______________________________________________ ___________________________________________________________________

(юу хийх, яаж ажиллахыг нэг бүрчлэн заана)

ажиллана.

4.2. Ажил үүрэгтэй холбогдсон бүх шаардлагыг бүрэн хангаж, хариуцна.

4.3. Хөдөлмөр хамгааллын заавар, зааварчлагыг нарийн мөрдөнө.

4.4. Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллана.

4.5. Мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачлагатай ажиллана.

4.6. Энэхүү гэрээний 3.3-т заасан ёсоор олгосон хувцас, багаж, хэрэгслийг норм, ашиглах журмын дагуу эдэлнэ.

4.7. Ажилтан ___________________________________________ буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар нөхөн төлнө.

4.8. Ажилтан өөрийн цалин хөлснөөс хуульд заасан журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн зохих шимтгэл төлнө.

 

5. Талуудын хүлээх хариуцлага

5.1. Захиргаа үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу арилгана.

5.2. Энэхүү гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргаа хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцлана.

5.3. Сахилгын жижиг зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн тухай хуульд заагдсан сахилгын шийтгэл ногдуулна.

 

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан:

 

Ажил олгогч:

 

Хаяг: _________________________

 

 

Утас:

 

 

Гарын үсэг:____________________

 

 

(Тамга, тэмдэг)

 

Ажилтан:

 

Хаяг: __________________________

 

 

Утас:

 

 

Гарын үсэг:______________________

 

 

(Тамга, тэмдэг)

Бүтээл ашиглах зөвшөөрлийн гэрээ

БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ

 №___

______________ хот                                                                                    201_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                                                     сарын __ -ны өдөр

 Бүтээл ашиглах /онцгой эрх, зарим эрх аль болохыг доогуур нь зурна/-ыг зөвшөөрөх энэхүү гэрээг нэг талаас _____________________________________

_______________________________________________________ хаягт амьдрах _________________________________________________ /эцгийн нэр, нэр/ _____________________/тоот регистртэй, /Цаашид “3охиогч” гэнэ/  нөгөө талаас ___________________________________________________________________ хаягт амьдрах _______________________________________________ /эцгийн нэр, нэр/ ______________тоот регситртэй, /цаашид “Эрх авагч” гэнэ/ нар /цаашид хамтдаа талууд гэнэ/ Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээ байгуулж байна.

 Нэг. Бүрэн зөвшөөрөл олгох бүтээл

 1.1. Зохиогчийн дараахь нэр бүхий _____________________________________

___________________________________________________________________

__________________________________ /бүтээлийн нэр бичих/ бүтээлүүд байна.

1.2. Эдгээр бүтээлүүд нь ___ онд туурвисан ____________________цомогт  бэхжигдсэн болно.

 Хоёр: Бүрэн зөвшөөрөл

 2.1. Энэхүү гэрээнд заасан бүтээлд зохиогч өөрийн эдлэх бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой бүрэн эрхийг бүрэн гүйцэд /100 хувь/ эдлэхийг эрх авагчид зөвшөөрч байна.

2.2. Бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой эрх гэдэгт бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах болон бусад бүхий л арга хэлбэрээр ашиглах онцгой эрхийг ойлгоно /цаашид бүтээлийн онцгой эрх гэнэ/.

 Гурав: Эрх шилжүүлсний төлбөр

 3.1. Бүтээл ашиглах онцгой эрхийг бүрэн шилжүүлсний нийт төлбөрт:

/тоогоор/: ___________________________

/үсгээр/: ____________________________

3.2. Эрх бүрэн шилжүүлсний төлбөрийг эрх авагч нь зохиогчид нэг удаа төлбөр төлнө.

 Дөрөв: Зохиогчийн эрх, үүрэг

 4.1. Энэхүү гэрээгээр шилжүүлж буй бүтээл нь зохиогч миний хууль ёсны бүтээл мөн бөгөөд энэхүү гэрээгээр шилжүүлж байгаа бүтээлийн онцгой эрхийг гуравдагч этгээдэд бүрэн болон хэсэгчлэн шилжүүлээгүй болохоо баталж байна. Хэрэв үүнтэй холбогдсон маргаан, зөрчил гарвал түүний хариуцлага, төлбөр, зардал, ирээдүйд гарах алдагдлыг зохиогч бүрэн хариуцна.

4.2. Зохиогч нь өнгөрсөн, одоо, ирээдүйд бүтээлдээ эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах ямар ч онцгой эрх эдлэхгүй, зөвхөн амины эрх буюу зохиогч байх, нэрээ дурдуулах, зохиомол нэр ашиглах эрхээ саадгүй эдэлнэ.

4.3. Гэрээнд заасан бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч нь зөвхөн эрх авагчийн бичгээр хийсэн зөвшөөрлийн үндсэн дээр эдэлнэ.

4.4. Зохиогч би энэхүү гэрээнд хамаарах сэдэв, салбарт бүтээлээ чөлөөтэй туурвих эрхтэй, гагцхүү энэ гэрээнд заасан бүтээлийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх болон олон нийтийг төөрөгдүүлэх адил утга, агуулгатай бүтээлийг цаашид хийхгүй болохоо батлаж байна.

 Тав. Эрх авагчийн эрх үүрэг

 5.1. Энэхүү гэрээний дагуу бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой эрхийг эрх авагч нь Монгол Улсын Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан хугацаанд бүрэн эдэлнэ.

5.2. Эрх авагч би бүтээл ашиглах онцгой эрхээ эдлэхдээ бүтээлийг гажуудуулах, дордуулахгүй байх болон зохиогчийн амины буюу эдийн бус баялагийн эрхийг хөндөхгүй байх үүрэгтэй.

5.3. Эрх авагч би бүтээл ашиглах онцгой эрхээ өнгөрсөн, одоо, ирээдүйд ганцаар бүрэн эдэлнэ.

 Зургаа: Бусад заалт

6.1. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдэд хамаарахгүй.

6.2. Энэхүү гэрээний нөхцөл, заалттай холбоотой маргаан гарвал талууд аль болох хэлэлцээ хийх аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эс эвлэрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

6.3. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

6.4. Энэхүү гэрээг _____оны____сарын____-ны өдөр адил хүчинтэй гурван хувь үйлдэж талууд тус бүрт нэг хувь, нотариатад нэг эх  хувь хадгалагдана.

6.5. Талууд энэхүү гэрээнд заасан нөхцлийг урьдчилан гүйцэд уншиж танилцсан, гэрээний бүх нөхцлийн талаар харилцан саналаа илэрхийлж тохиролцсон бөгөөд талууд бүрэн дүүрэн ойлголтыг авсан болно.

 Гэрээ байгуулсан:

Зохиогч:                                                                                           Эрх авагч:

 

  ___________________                                                               _________

           / нэр /                                                                             / нэр /         

  ___________________                                                              __________

   / гарын үсэг /                                                                          / гарын үсэг /

 

Иргэний үнэмлэхний № ____________                      Иргэний үнэмлэхний № __________

Регистрийн № _______________          Регистрийн № _________

Бүтээл /ном, товхимол/ хэвлэх, хэвлүүлэх гэрээ

БҮТЭЭЛ (НОМ, ТОВХИМОЛ) ХЭВЛЭХ, ХЭВЛҮҮЛЭХ ГЭРЭЭ

______________ хот                      201_ оны __    дугаар

(аймаг, сум, дүүрэг)                        сарын __   -ны өдөр

 Нэг талаас    _________________________________________________________ 

                                     (бүтээл (ном, товхимол) хэвлэх ажлыг эрхлэх байгууллагын нэр, хаяг)

(цаашид "Хэвлэлийн газар" гэнэ), түүнийг                                                      үндсэн дээр төлөөлөн_______________________________________________________

                                                          (төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

нөгөө талаас_________________________________________________________                                          (ном зохиогчийн овог. нэр , хаяг)

(цаашид "Зохиогч" гэнэ) бид дор дурдсан гэрээ байгуулав. Үүнд:

 

1. Зохиогч                                                                             ___ нэртэй номыг Хэвлэлийн

газар  сайшаан  зөвшөөрснөес  хойш _____________________ хугацааны  дотор

                                    _________ хэл   дээр бичиж хэвлүүлэх (дахин хэвлүүлэх)-ээр

хэвлэлийн газарт шилжүүлэн өгнө.

 

2. Дурдсан бүтээл нь доорхи нөхцлийг хангасан байна:

а) _________________________________________________________________

                                             (бүтээлийн төрөл, жанр, зориулалт)

б) Гэрээнд хавсаргасан хөтөлбөртэй нийцсэн байх;

в) _________________________________________________________________                                 

                                         (захиалга, төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр)

г) Номын хэмжээ нь хавсралт болон зургийг оруулаад зохиогчийн ____________

хэвлэлийн хуудас (шүлгийн мөр) байна (Зохиогчийн нэг хэвлэлийи хуудас нь 40 мянган хэвлэлийн тэмдэгттэй тэнцэнэ).

 

3. Зохиогч бүтээлийн эх бичмэлийг ____ оны _______ -р сарын _______-ээс  хожимдуулахгүйгээр хэвлэлийн газарт (шууданд өгөх) ирүүлнэ.

Зохиогч гэрээний дагуу 10 хүртэлх зохиогчийн хэвлэлийн хүудас бүхий бүтээлийн эх бичмэлийг тогтоосон өдрөөс нэг сар, 10-аас дээш зохиогчийн хэвлэлийн хуудас бүхий бүтээлийн эх бичмэлийг хоёр сарын хугацаагаар тус тус хэвлэлээс зөвшөөрөл авахгүйгээр хожимдуулан ирүүлж болно.

Зохиогчийн гарын үсэг зурсан эх бичмэл нь хоёр хувь байх бөгөөд тод харагдахуйц үсгээр, хоёр мөрний зайтай (интервал)-гаар стандартын хуудасны нэг талд 28-30 мөрөөр, нэг мөрөндөө 60-аас дээшгүй үсгийн тэмдэгт оруулан машиндсан байна.

Хоёр буюу түүнээс олон зохиогчтой (хамтын) бүтээлд бүх зохиогчид гарын үсэг зурж, бүтээлээ бүхэлд нь ирүүлнэ.

Эх бичмэлийг бүрэн, тогтоосон журмаар хэлбэржүүлэн ирүүлнэ.

Эх бичмэлийг хагас дутуу буюу зохих ёсоор хэлбэржүүлээгүй байна гэсэн шүүмжлэл хэвлэлийн газарт ирснээс хойш 10 хоногийн дотор гараагүй бол уг бүтээлийг Хэвлэлийн газар хүлээн авсан гэж үзнэ.

 

4. Зохиогч гэрээ байгуулсан едрөөс буюу эсвэл эх гар бичмэлийг Хэвлэлийн газар сайшаан  зөвшөөрснөөс  хойш                     жилийн дотор уг бүтээл болон түүний хэсгийг хэвлэлийн газраас урьдчилан бичгийн зөвшөөрөл авахгүйгээр өөр байгууллагад хэвлүүлэхээр шилжүүлэн өгч болохгүй.

Тайлбар:

а) Хэрэв бүтээл хоёр буюу түүнээс дээш ботиор байвал боть тус бүр тусдаа хэвлэгдэхгүй нөхцөлд тэдгээрийн сүулчийн ботийг хэвлэлийн газар сайшаан зөвшөөрснөөр уг бүтээлийг бүхэлд нь сайшаан зөвшөөрсөн гэж үзнэ.

б) Зохиогч хэвлэлийн газраас зөвшөөрөл авахгүйгээр харин түүнд зөвхөн мэдэгдсэний үндсэн дээр өөрийн бүтээлийг сонин сэтгүүл, роман-сонин, цоморлигт нийтлүүлж болно.

 

5. Хэвлэлийн газар зохих ёсоор хэлбэржүүлсэн бүтээлийг хүлээн авснаас хойш 30 хоног дээр зохиогчийн хэвлэлийн хуудас бүрд (шүлгийн 700 мөр) 4 өдөр нэмсэн хугацаанд түүнийг хянан үзээд нэг бол бүтээлийг сайшаан хэвлэхийг зөвшөөрөх, эсвэл гэрээнд заасан үндэслэлээр хэвлэхээс татгалзах, мөн гэрээний нөхцлийн хүрээнд зохих хэмжээний засвар хийх шаардлагатай байгаа тухай зохиогчид бичгээр мэдэгдэнэ.

Хэвлэлийн газар эх бичмэлдээ засвар хийхэд нь зориулан зохиогчид хангалттай хугацаа өгөх бөгөөд тэгэхдээ уг хугацааг талууд тохиролцож тогтооно.

Зохиогчийн засвар хийсэн эх бичмэлийг хэвлэлийн газар 15 хоног дээр зохиогчийн хэвлэлийн хуудас бүрд (шүлгийн 700 мөр) 2 хоног нэмсэн хугацаанд хянан үзнэ.

Хэрэв хэвлэлийн газар бүтээлийг хянан үзээд тогтоосон хугацаанд зохиогчид бичгээр мэдэгдэл явуулаагүй бол бүтээлийг сайшаан зөвшөөрсөнд тооцно.

Тайлбар:

а) Эх бичмэлийг хэвлэлийн газар хүлээн авсны дараа өдрөөс эхлэн дээрхи хугацааг тоолно,

б) Хэрэв зохих эрх зүйн актын үндсэн дээр эх бичмэл зохих байгууллагад хянагдсан  байгаа  бол  түүнд 2 долоо хоногийн хугацаа нэмэн өгч болно.

 

6. Чанар чансааны хувьд шаардлага хангаагүй бүтээлийг хэвлэлийн газар тусгайлан шүүмж бичүүлэхгүйгээр, харин зохих үндэслэл байвал хэвлэхээс татгалзаж болно.

 

7. Хэвлэлийн газар бүтээлийг сайшаан зевшөөрснеөс хойш зохиогчийн хэвлэлийн 10 хуудас хүртэлх хэмжээний бүтээлийг нэг жилд, түүнээс том бүтээлийг хоёр жилд багтаан хэвлэн гаргана.

Зохиогчийн хэвлэлийн 5-10 хүртэлх хуудас бүхий хэмжээний бүтээлийг олон өнгөтэйгээр хэвлэх хугацаа хоёр жил байна.

 

8. Хэрэв сайшаан зөвшөөрсөн бүтээлийг талуудтай холбогдолгүй шалтгаанаар хэвлэж болохгүй болсон бөгөөд харин зохих нэмэлт, засвар оруулсны үндсэн  дээр хэвлэж болохоор байвал, уг нэмэлт засварыг хэвлэлийн газрын саналын дагуу зохиогч хийх үүрэг хүлээнэ.

Энэхүү нэмэлт засвар хийх хугацааг талууд харилцан тохиролцон тогтоох бөгөөд түүнийг энэ гэрээний 7-д заасан хугацаанд оруулан тоолохгүй.

 

9. Хэвлэлийн газар зохиогчийн зөвшөөрөлгүйгээр уг бутээлд болон түүний нэрэнд, тэрчлэн зохиогчийн нэр, тэмдгэнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйн дээр, өмнөх ба төгсгөлийн үг, аливаа зураг, тайлбар хийхгүй.

 

10. Зохиогч хэвлэлийн газрын шаардлагаар тусгайлан шагнал авахгүйгээр бүтээлийн цэвэр дардсыг хэвлэлийн үйлдвэрийн ажиллагааны графикийг харгалзан талуудын тохиролцон тогтоосон хугацаанд уншиж өгнө.

Хэвлэлийн газар зохиогчийн шаардлагаар дардас унших боломж олгоно. Хэрэв зохиогч дардсыг тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй саатуулбал хэвлэлийн газар зохиогчийн засварыг авахгүйгээр бүтээлийг хэвлэх буюу тийнхүү саатуулсан хэрээр хэвлэх хугацааг хойшлуулна.

 

11. Хэвлэлийн газар бүтээлийг хэдэн ч хувь хэвлэж болно.

 

12. Хэвлэлийн газрын шаардлагаар зохиогч уул бүтээлийг эрдэм шинжилгээний байгууллага буюу их, дээд сургуульд албан үүргээ биелүүлэх журмаар бичсэн төлөвлөгөөт ажил биш болохыг болон мөн үйлдвэрлэлээс чөлөөтэй байж бичсэн эрдмийн зэрэг горилсон зохиол \диссертаци\ биш болохыг тус тус нотолсон батлах хуудас ирүүлнэ.

Хэрэв төлөвлөгөөт  сурах бичиг болон сурах бичгийн төрлийн ном бол батлах хуудас шаардахгүй.

 

13. Хэвлэлийн газар хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоосон тариф, хэмжээний дагуу зохиогчийн нэг хэвлэлийн хуудас тутамд, хэрэв бүтээлийг анх удаа хэвлэж байгаа бол _____________ төгрөг, дахин хэвлэж буй бол                    _____ төгрөгийн шагнал олгоно.

Хэрэв бүтээлийг олон түмэнд зориулан, анх удаа хэвлэж байгаа бол зохиогчийн нэг хэвлэлийн хуудас тус бүрт                                                                    төгрөг, дахин хэвлэж байгаа бол                                   төгрөгийн шагнал олгоно.

 

14. Тайлбар, заалт, зураг, жагсаалтанд дор дурдсан шагнал олгоно.

 

___________________________________________________________________

Хэвлэлийн газар зохиогчийн шагналыг дор дурдсан хугацаанд олгоно:

а) Шагналын дүнгийн ____ хувийн урьдчилгааг (эрх зүйн актанд дурдсан тохиолдолд бүтээл  захиалсан гэрээнд гарын үсэг зурмагц);

б) Бүтээлийн жинхэнэ хэмжээний урьдчилсан дүнг үндэслэн шагналын
дүнгийн                     хувь (эх бичмэлийг сайшаан зөвшөөрөх үед);

в) Бүтээлийн жинхэнэ хэмжээгээр үндэслэн бодсон тооцоогоор үлдсэн мөнгийг                     (уран зохиолын номыг хэвлэлд шилжүүлмэгц) бусад номыг хэвлэн гаргамагц.

Эрх зүйн актанд заасан тохиолдолд сурах бичиг, түүний төрлийн номонд бол тогтоосон хэмжээг үндэслэн шагнал олгоно Хэрэв өөр системийн бичигтэй хэлнээс орчуулсан орчуулгын шагналыг, түүний жинхэнэ эхийн хэмжээг үндэслэн шагнал олгоно. Хэвлэх тоог олшруулснаас үүдэн гарах шагналыг   бүтээлийг хэвлэн гаргасны дараа олгоно.

Тайлбар:

Эрх зүйн актаар тогтоосон үүргийн, хяналтын, зар сурталчилгааны ном (товхимол)-уудын тоог шагнал тооцоход харгалзан үзэхгүй.

 

15. Хэвлэлийн  газар  бусдын бүтээлийг дахин хэвлэх саналаа зохиогчид бичгээр тавина. Зохиогч 2 долоо хоногийн дотор уул бутээлд оруулах өөрчлөлтийн тухай хэвлэлийн газарт бичгээр мэдэгдэнэ. Зохиогчоос гогтоосон  хугацаанд хариу аваагүй бол хэвлэлийн газар уг бүтээлд засвар оруулахгүйгээр хэвлэх эрхтэй.

Бүтээлд өөрчлөлт оруулан дахин хэвлэх (найруулгыг буюу алдааг засахаас бусад) ажлыг зөвхөн шинэ гэрээний үндсэн дээр хийнэ.

 

16. Хэвлэлийн  газар зохиогчоос дахин хэвлэх тухай бичгээр зөвшөөрөл авсан өдрөөс хойш, эсвэл хариу хүлээх 2 долоо хоногийн хугацаа дууссанаас хойш энэ гэрээний 7-д заасан хугацаанд бүтээлийг дахин хэвлэж гаргана.

17. Шинэ гэрээ байгуулахгүйгээр бүтээлийг дахин хэвлэсний шагналыг дор дурдсан хугацаанд өгнө:

а) Нийт шагналын дүнгийн                        хувийг хэвлэлийн газар зохиогчоос бүтээлийг дахин хэвлэх тухай зөвшөөрөл авсан буюу энэ гэрээний 15-д дурдсан хариу авах хугацаа дуусах үед;

б) Нийт шагналын               хувийг бүтээлийг хэвлэн гаргамагц.

 

18. Гэрээний үйлчлэх хугацаа дууссанаас хойш хэвлэлийн газар бүтээлийг дахин хэвлэхээс татгалзах эрхтэй. Хэвлэлийн газрын бичгээр өгсөн татгалзал нь зохиогчид өөрийн бүтээлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх олгоно,

 

19.Гэрээ дараахь тохиолдолд хүчингүй болно:

а) Эх бичмэл шаардлага хангаагүй тул хэвлэхээс татгалзсан бол (энэ гэрээний 6-р заалт);

б) Зохиогч нэгэнт сайшаагдсан эх бичмэлд нэмэлт, засвар хийхээс татгалзсан, эсвэл бүтээлийг сайшаан зөвшөөрснөөс хойш засварласан эх бичмэлийг  тогтоосон хугацаанд өгөөгүй бол (энэ гэрээний 18-р заалт);

в) Улсын нууцыг хамгаалах шаардлагын үүднээс уул бүтээлийг хэвлэх боломжгүй болсон бол;

г) Хэвлэлийн газар уг бүтээлийг дахин хэвлэхээс бичгээр татгалзсан бол (энэ гэрээний 18-р заалт).

Гэрээг хүчингүй болгох үед тийнхүү хүчингүй болгох хүртэл хэвлэлийн газраас төлөх байсан шагналыг зохиогч авах эрхтэй.

 

20. Хэвлэлийн газар дор дурдсан тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй байна:

а) Зохиогчийн буруугаар үндсэн бичмэл буюу нэмэлт засвар оруулсан эх бичмэлээ тогтоосон хугацаанд өгөөгүй бол (энэ гэрээний 3, 5-р заалт);

б) Энэ гэрээний 5-р заалтад санал болгосон засварыг бүтээлдээ хийхээс зохиогч татгалзсан бол;

в) Захиалгат бүтээлийг хийхдээ зохиогч шударга бус хандсан нь шүүхээр тогтоогдсон бол;

г) Зохиогч бүтээл туурвихдаа энэ гэрээний 2-д заасан нөхцлийг биелүүлээгүй, (түүний дотор хэмжээг нэмэгдүүлсэн, сэдвээс гажсан, чанрыг өөрчилсөн нь уран сайхны хувьд буруу болсон) бол;

д) Зохиогч уг бүтээлийг өөрөө бүтээх үүргээ зөрчсөн;

е) Зохиогч энэ гэрээний 4-д заасан үүргээ зөрчсөн.

Дээрхи дурдсан үндэслэлээр гэрээ цуцлахад зохиогч хүлээн авсан шагналаа (урьдчилгааг оролцуулан) буцаан төлнө.

 

21. Тогтоосон хугацаанд бүтээлийг хэвлэн гаргаагүй бол (энэ гэрээний 7-р заалт) хэвлэлийн газар нь зохиогчийн шаардлагаар түүнд өгөхөөр тохиролцсон шагналыг бүрэн төлнө. Энэ тохиолдолд зохиогч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эх бичмэлийг, хэрэв хэвлэлд шилжүүлээгүй бол буцаан өгөхийг шаардах эрхтэй.

 

22. Хэрэв зохиогч хэвлэлийн дардсыг хугацаанд нь уншиж өгөхгүй саатуулснаас хэвлэх үйлдвэр сул зогсч, үүний төлөө хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрт төлбөр төлсөн нөхцөлд уг хохирлыг зохиогч шагналын дүнгийн             хувиас дээшгүй хэмжээгээр хариуцан төлнө.

Хэрэв зохиогчийн буруугаас болж үйлдвэрийн дардсыг засварласан зардал нийт бүтээлийн үсэг зөрсөн зардлын ______ хувийн хэмжээнээс дээш гарвал, зохиогч шагналынхаа ______ хувиас дээшгүй хэмжээгээр тийнхүү засварын нормоос хэтэрсэн зардлыг төлнө.

Дээрхи дурдсанаар зохиогчийн төлөх хоёр төрлийн төлбөрийн дүн, түүний шагналын                                   хувиас хэтэрч болохгүй.

 

23. Хэвлэлийн газар хэрэв бүтээлийг (ном, товхимол) анх удаа хэвлэж байгаа бол түүнээс 10 ширхэгийг, хэрэв дахин хэвлэж байгаа бол _____ ширхэг (хамтарсан зохиогч хэд болохыг харгалзахгүй)-ийг зохиогчид үнэ төлбөргүй өгнө.

Тайлбар: Орчуулагч болон эмхтгэгчид хэрэв бүтээлийг анх удаа хэвлэж байгаа бол 5 ширхэг, дахин хэвлэж байгаа бол 1 ширхэгийг үнэ төлбөргүй өгнө.

24. Онцгой нөхцөл:

а) Зохиогч энэ гэрээний 1-р заалтад дурдсан өөрийн эрхийг хилийн чанадад ашиглуулахаар хэвлэлийн газарт шилжүүлэн өгч болох бөгөөд (үүнээс өмнө уул эрхийг өөр байгууллагад өгөөгүй байх) энэ тухайгаа гэрээ байгуулах үед хэвлэлийн газарт мэдэгдэнэ.

Энэ эрхийг хүлээн авсан хэвлэлийн газар дор дурдсан үүрэг хулээнэ:

- Бүтээлийг хилийн чанадад ашиглахаар ирсэн саналын тухай зохиогчид мэдэгдэх;

- Бүтээлийг хилийн чанадад ашиглуулахаар гэрээ байгуулахдаа зохиогчийн хувийн эрх болон эд хөрөнгийн ашиг сонирхлыг хамгаалах, тэрчлэн зохиогчоос бүтээлдээ шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх боломжоор хангах.

Энэ нөхцөлд энэ гэрээний 1-р заалтад дурдсан зохиогчийн эрхийн үйлчлэх бүх хугацаанд хүчинтэй байна. Хэрэв бүтээлийг ямар нэгэн шалтгаанаар хэвлээгүй бол энэ нөхцөл хүчингүй болно.

б)                                                                                                                                             ___

 

25. Хэвлэлийн газар зохиогчид бичгээр мэдэгдсэний үндсэн дээр энэ гэрээгээр хүлээсэн үүрэг ба эрхээ бүрэн буюу хагас хэмжээгээр өөр байгууллагад шилжүүлэн өгч болно.

 

26. Энэ  гэрээтэй  холбогдсон маргаан гарвал хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

27. Талуудын хаяг:

 

Хэвлэлийн газар:

Хаяг:                                                                                                                                     

Утас:                                                               факс:                                                            

Банкны харилцах дансны дугаар:                                                                                 

 

Зохиогч:

Овог, нэр, хаяг:                                                                                                                  

Утас:                           паспортын дугаар                               регистрийн дугаар            

 

 

 

Хэвлэлийн газар:

 

 

Зохиогч:

 

_________________

(гарын үсэг ) тэмдэг

 

 

 

__________________

(гарын үсэг ) тэмдэг

 

 

 

Худалдах, худалдан авах гэрээ
Шууд хэвлээд ашиглаж болох гэрээний үлгэрчилсэн загваруудыг цувралаар оруулах боллоо.
"Худалдах, худалдан авах гэрээ" цааш унших »
Хүний эрхийн талаархи ойлголт
Хүний эрх гэдэг нь олон талын өргөн хүрээг хамарсан ойлголт бөгөөд одоогийн бидний "хүний эрх" гэж ойлгож бичиж байгаа нь олон жилийн нөр их тэмцлийн үр дүнд бий болсон юм.
"Хүний эрхийн талаархи ойлголт" цааш унших »
Олон Улсын гэрээг тайлбарласан анхны ном

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв, Монголын олон улсын эрх зүйн нийгэмлэгээс хамтран "Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн дэлгэрэнгүй тайлбар" номыг эрхлэн гаргалаа.


Энэхүү бүтээл нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийг бүхэлд нь албан бусаар тайлбарласан дэлгэрэнгүй тайлбар агаад академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, Б.Чимид, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, хууль зүйн доктор, элчин сайд Б.Алтангэрэл, докторант М.Мөнхбат, Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, хуульч, магистр А.Төмөр нар зохиож, олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийг хавсаргажээ. Эл ном нь олон улсын гэрээний утга, агуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, холбогдох хуулиудыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар нэг мөр ойлголт өгөхүйц тайлбарласан шинжлэх ухааны бүтээл болсон байна. Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг орчин цагийн Монгол Улсын хууль зүйн алба болон дипломат алба үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн түшээд, шүүгч, хуульч, оюутан хэн бүхэнд зориулан хэвлэжээ.

Номын нээлт боллоо

ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал, Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаа, Гадаад Харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, доктор Б.Баярсайхан, судлаач Б.Лхагважав нар хамтран "Монгол Улсын Үндсэн хуулийн үгсийн чуулган" нэртэй Үндсэн хуулийн эрх зүйн салбарын судлаачдад зориулсан томоохон бүтээлийг эрхлэн гаргасан юм. Тус бүтээлд БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль, БНМАУ-ын 1990 оны нэмэлтийн тухай хууль, 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хууль, тэдгээрт орсон бүх нэмэлт, өөрчлөлт, 2010 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад орсон үг хэллэгийг түүвэрлэн, цагаан толгойн үсгийн дарааллаар түүвэрлэн байрлуулж тухайн үг бүрийн англи хэлнээ орчуулж, мөн монгол бичгээр хадан, харгалдах холбоо үг, холбоос үгийг нь хавсарган хийсэн болно.


Энэхүү бүтээлийг өлгийдөн авч Монгол Улсын Их Сургууль ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮГСИЙН ЧУУЛГАН" номын нээлтийн ажиллагааг  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн õóðëûí òàíõèìä зохион байгуулсан юм. Нээлтийн ажиллагаанд номын талаархи танилцуулгыг академич Ж.Амарсанаа хийж, талархлын үгийг ШУА-ийн Нийгмийн салбарын Бага чуулганы Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Sc.D) О.Адъяа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Гүнбилэг, хууль зүйн судалгааны төвийн захирал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хууль, доктор, профессор Б.Чимид нар хүндэтгэлтэйгээр дэвшүүлж зохиогч, редакцийн зөвлөлд халуун баяр хүргэлээ.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр хонжворт сугалаа явуулж таван азтай оролцогч зохиогчоос нь энэхүү бүтээлийг гардан авснаар үйл ажиллагаа өндөрлөв.

Зохиогчийн эрхийн зөрчил, тулгамдсан асуудал


Зохиогчийн эрхийн зөрчилд зохиогчийн эд хөрөнгийн бус хувийн эрх болон эд хөрөнгийн эрхийг зөрчсөнтэй холбоотой үүсэх харилцааг хамааруулан авч үздэг.
Практиктаас үзвэл ихэнхи тохиолдолд зохиогчийн эд хөрөнгийн эрхийг хөндсөн зөрчил илүүтэй гардаг байна.
Судлаачдын ихэнхи нь зохиогчийн эрхийн салбарт гарч байгаа зөрчлийг хөндөгдөж байгаа эрхийнх нь хувьд авч үзэн:
- зохиогчийн эд хөрөнгийн бус хувийн эрхийг зөрчсөн үйлдэл
- эд хөрөнгийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж ангилан үзжээ.

Эрх зүйн зөрчил нь ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, аливаа үйлийг тэмдэглэсэн төрлийн шинжтэй ухагдахуун.
Иймээс зөрчлийн асуудлыг зохиогчийн эдлэх эрхийн хүрээнд авч үзэв.
Дээр дурдсанчилан зохиогчийн эд хөрөнгийн бус хувийн эрхэд:
- зохиогч мөн болох /хуульд тусгаагүй/
Жишээ: Зохиогчийн эрхийг завших байж болно. Мөн бүтээл туурвисан этгээдийн зохиогч мөн болохыг үгүйсгэх явдал байж болно.
- Манай улсын тухайд шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны өмчийн хамгаалалтын бодлого, өмчлөлийн асуудал нь төдийлөн судлагдаагүйн зэрэгцээ эрдэмтэн, судлаач, зохион бүтээгч, шинийг санаачлагч, туурвигч нь "оюуны өмч" бүтээснээ ойлгон эрхээ хамгаалуулах, бүтээлийнхээ үр шимийг "өмчлөгч"-ийн ёсоор хүртэх, "хөрөнгө" нь эдийн засгийн эргэлтэд зохих ёсоор орж байх талаархи мэдлэг, туршлага хангалттай биш байна.
- зохиогчийн бҮтээлийг завших
1. Зохиогчийн эрхэд халдсан гэмт халдлага (МУ-ын ЭХ-ийн 140-р зүйл)
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээрийн улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Энэ нь ЭХ-д зааснаар гэмт хэргийн хүндэвтэр ангилалт хамаарах хэрэг юм) бөгөөд бусдын бүтээлийг бүрэн хэмжээгээр буюу хэсэгчлэн өөрийн нэр дээр гаргасан үйлдэл; бусад хүмүүстэй хамтран бүтээсэн бүтээлийг тэдний нэрийг тавихгүйгээр өөрийн нэр дээр гаргах
2. Нээлт, шинэ бүтээл ба патентын эрхэд халдсан гэмт халдлага (МУ-ын ЭХ-ийн 141-р зүйл) бөгөөд нээлт, шинэ бүтээл, оновчтой санал зохиогч, патент эзэмшигчийн бүтээлийг хууль бусаар өөрийн нэр дээр гаргасан үйлдэл.
- Нэр алдраа хамгаалуулах /хуульд тусгаагүй/
Зохиогч бүтээлээрээ нэр төр, алдар хүнд олж авч нийтэд хүлээн зөвшөөрөгдөх сонирхолтой байдаг.
Энэ бол эд хөрөнгөөр үнэлэгдэж, эдийн засгийн эргэлтэд оруулж үл болох ашиг сонирхол. Иймээс энэ ашиг сонирхлыг бүтээл халдашгүй байх эрх хамгаалах зорилготой байх ёстой.
- зохиогчийн нэр төрийг хамгаалуулах эрх
Зохиогчийн нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан (буюу учруулах чадвартай) гуйвуулга буюу бусад халдлагаас бүтээл халдашгүй байх эрх. Халдлага нь бүтээлд нэмэлт, тайлбар, хавсралт оруулсан, бүтээлийн бүтцийг гажуудуулсан зэргээр илэрч болно.

Зохиогч хамгаалуулах эрхээ эдлэх зайлшгүй шаардлага. Ийм халдлага нь зохиогчийн нэр төр, алдар хүндийг хөндсөн ба зохиогч түүнтэй санал нийлээгүй нөхцөлд үүснэ.
Мөн бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэртэйгээр нийтлэх;
- зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
- бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
Энэ хүрээний зөрчилд зохиогчийн нэрийг заахгүй байх, эсвэл гуйвуулах явдал байж болно.
Практикт бүтээлийг нийтийн өмнө тоглох, тэдгээрийг эфирээр дамжуулах зэрэгт бүтээлийн зохиогчийн нэрээ дурдуулах эрх голчлон зөрчигдөж байна.
Нөгөө талаар бидний өдөр тутмын эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой зөрчил их байна. Тухайлбал хуулиар зөвшөөрөгдсөний дагуу бусдын бүтээлээс эшлэл авахад эх сурвалжийг заахгүй байх нь зохиогчийн нэрээ дурдуулах эрхийн зөрчил болно.
Бүтээлийг шууд туурвигчдын зэрэгцээ албан үүргийн дагуу бүтээлийг бий болгосон аж ахуйн нэгж, байгууллага өөрийн нэрийг дурдах эрхтэй байдаг. Тухайлбал, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага өөрийнх нь даалгасан ажлын хүрээнд тэдгээрийн ажилтнуудын туурвисан бүтээлд нэрээ дурдуулахыг эрмэлзэж болно.
Бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох эрх
Энэ нь бүтээл халдашгүй байх эрх юм. Энэ эрхийн агуулга нь бүтээлийг нийтлэх болон ашиглахдаа бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн байдлаар өөрчлөхийг хориглосонд оршино. Тухайлбал, бүтээлийн эх ноорогт хянан тохиолдуулагч засвар өөрчлөлт оруулахаар болбол зохиогчтой тохиролцож, зохиогчийн зөвшөөрлийг авч байж засвар оруулна. Энэ төрлийн зөрчил практикт бас л түгээмэл байдаг.
Нийтийн хүртээл болгох эрх
Хэвлэн нийтлэх эрх
/хуульд тусгаагүй, эд хөрөнгийн бус хувийн болон эд хөрөнгийн эрхийн аль алинд хамаарна/

Сүүлийн үед их, дээд сургууль зарим нэгэн хичээлийг интернетийн орчинд CD хэлбэрээр заах болсон бөгөөд энэ тохиолдолд тухайн сургууль өмчлөгчөөр, зохиогч нь бүтээл туурвигчаар бүртгэгдсэн байдаг. Энэ төрлийн нийт 120-оoд багшийн 52 бүтээл байдаг. Энэ нь шинжлэх ухаан, технологийн төслөөр хийгдэж тухайн үедээ хэдэн төгрөг гүйцэтгэлээр авсан болоод тооцогддог хэдий ч тухайн зохиогч багшийн хувьд хичээлээ олшруулж борлуулах, орлого олох зорилгоор ашиглах эрх нь хаагдсан байдаг.

 Зохиогчийн эд хөрөнгийн эрхэд:
- бүтээлийг хуулбарлах
Гуравдагч этгээд дахин бий болгох, олшруулах. Д.Алтангэрэл зохиогчтой Англи-Монгол хэлний толь бичгийг БНХАУ-д нэлээд хэдэн хувь хэвлэсэн хэрэг хэдэн жилийн өмнө гарсныг энэ төрлийн жишээн дээр авч үзэж болох юм.
- бүтээлийг нийтлэх
- бүтээлийг нийтэд түгээх
- үүсмэл бүтээл болгон өөрчлөх
- түрээсээр ашиглуулах

ЗӨРЧЛИЙН УЛМААС ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
Зохиогчийн эрхийн зөрчлийн улмаас дараах хэд хэлдэн сөрөг үр дагавар үүсч болно.
- тухайн зохиогчийн ажил хэргийн нэр хүнд, бусдад үнэлэгдэх байр суурь
/Сүүлийн 2 жилийн байдлаар зохиогчийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд гол төлөв зохиогч нь хэн болох нь маргаантай, хамтран зохиогч нь орхигдсон, зохиогчийн бүтээлийг төлбөргүйгээр ашиглаж байгаа, төлбөрийг төлөхөөс татгалзсан, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн хүртээл болоогүй байгаа бүтээлийг нь олшруулж, түүнчлэн худалдан борлуулж ашиг олж буй байдлаас үүдсэн байх бөгөөд шүүх зохиогчийн эрхийг сэргээх, хамтран зохиогч нь мөн болохыг тогтоох, зохиогчийн өв залгамжлагчийг тогтоох, бүтээл ашигласны төлбөрийг олсон ашигаас тооцож гаргах, бүтээлийг үнэлж хохирлыг төлүүлэх зэргээр шийдвэрлэсэн байна/
• Иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг шүүх хүлээн авахаас татгалзаж байгаа болон хэрэгсэхгүй болгож байгаа нь зохиогч, патент эзэмшигчийн хууль зүйн дагуу нэхэмжлэлээ бүрдүүлэх, эрхээ хамгаалуулах боломжийг хаалттай болгож байна
• Мөн зохиогч, патент эзэмшигчийн өөрсдийнх нь мэдлэг хангалттай сайн биш байгаа нь үүнд нөлөөлж байна.
• Мөн шүүхээс оюуны өмчтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг хэтрүүлэх, хэрэг шийдвэрлэгдэхгүй он дамжих зэрэг тохиолдол олон байгаа нь шийдвэрлэхэд төвөгтэй асуудал гэдгийг харуулах бөгөөд нөгөө талаар шүүгчийн энэ талын мэдлэг мэргэшлийн түвшинд хүрээгүй, гарын авлага хангалтгүй, зар сурталчилгааны ажил тааруу байгаатай холбоотой.
• Оюуны болон зохиогчийн эрхийн талаарх бүрхэгдүү, хуучинсаг ойлголт одоо ч бүрэн дүүрэн шинэчлэгдэж чадахгүй байгаагийн улмаас иргэд, тэр дундаа уран бүтээлч, зохиогчдын сэтгэлгээ, хандлага мөн удаан байна.

Шийдвэрлэхэд төвөгтэй зарим тулгамдсан асуудал
• Хамтарсан зохиогч болох асуудал /оюуны бүтээлч хувь нэмэр оруулаагүй этгээд, ивээн тэтгэгч этгээд/
• Хууль зүйн үр дагаваргүй, урьдчилан тохиролцох /ирээдүйд гарах бүтээл дээр/
• Ёс зүйн асуудал /ажил олгогч хийгээд ажилтны хоорондын харилцаа, багш шавийн харилцаа, танил тал, найз нөхөд/

 

 

(Нийт: 30)